fbpx
Улс төр

ЭЗЭНГҮЙ НОХОЙ МУУРЫГ УСТГАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө. Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.

Тодруулбал,

  • Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
  • Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
  • Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
  • Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
  • “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
  • Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...