fbpx
Нийгэм

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ТУРК, СИРИ УЛСУУДАД АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 7,800 ДАВЛАА

Даваа гарагт Сирийн хилийн ойролцоо Турк улсын нутаг дэвсгэрт дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсөн билээ.

Уг гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 7,800 давжээ. Тодруулбал Турк улсад 5,894 хүн, Сири улсад 1,932 хүн амиа алдсаныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Хохирлын тоо цаашид өсөх нь тодорхой байгаа.

Аврагчид цаг хугацаатай уралдан нуранги дороос хүмүүсийг гаргасаар байна. Нурангид дарагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотнынхон аврагчидтай зэрэгцэн ажиллаж байгаа ажээ. Дарагдсан хүмүүсийн тусламж гуйж, хаяг байрлалаа мэдээлсэн олон мянган постууд сошиал сүлжээнд хөвөрч байна.

Тухайлбал Charmquell нэрээр олонд танигдсан YouTube хэрэглэгч Фират Яйла өчигдөр Антакя хотод нурангид дарагдсан байгаагаа Инстаграм хуудсаараа мэдээлж, гаргаж авахыг дагагчдаасаа гуйжээ.

“Найзуудаа, бид нурангид дарагдаад байна. Ээжээ, Та зүгээр үү? Хаана байгаагаа хэлээч. Туслаарай” гэж хэлсэн тэрбээр гэрийн хаягаа дэлгэрэнгүй мэдээлсэн байв.

Энэхүү постынхоо ачаар Яйла аврагдсан ч ээж нь олдоогүй байгааг сүүлд дахин мэдээлжээ. Харамсалтай нь сошиал орчинд аврал гуйсан хүн бүрийг гаргаж авах боломжгүй байна.

Жишээлбэл дараах дүрс бичлэгийг Сирийн нэг хотын нурангид дарагдсан хүү сошиал хуудсандаа нийтэлжээ.

Энэ удаагийн гамшигт Турк улсын 13 сая гаруй иргэн ямар нэг байдлаар нэрвэгдсэн тухай тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр хэлсэн үгэндээ мэдээлсэн байна. “Газар хөдлөлт асар их хохирол учрууллаа. Манай улсын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд маш том гамшиг боллоо. Бид түүхийнхээ хамгийн эмгэнэлтэй өдрүүдийг үзэж байна. Газар хөдлөлтийн голомт нь Кахраманмарасын Пазарчик, Элбистан болж байгаа. Эдгээр газар нутагт оршин суудаг манай 13.5 сая орчим иргэн хохирлоо” гэж тэр орон нутгийн телевизийн сувгаар ярьжээ.

Баруун хойд Сирийн Алеппо хотод газар хөдлөлтийн дараа 2,000 орчим барилга нэмж нурах эрсдэлтэй болсныг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Тус хотод амиа алдсан хүний тоо 300, бэртэж гэмтсэн хүний тоо 600 хүрээд байгаа юм.

Алеппогийн ойролцоох Жиндрес хотод 84 барилга нурсныг Аль-Арабия суваг мэдээлжээ. Даваа гарагт болсон газар хөдлөлтөд Сирийн баруун болон баруун хойд бүсийн Алеппо, Латакиа, Тартус, Хама мужууд хамгийн их нэрвэгдсэн юм.

Эх сурвалж: BBC, Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцлээ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн...

Ү.Анхбаяр: Хяналтын камерыг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурч байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа. -Дүүргийн нутаг дэвсгэрийн...

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын...