fbpx
Active

ЯПОНЫ КЮҮШЮҮ АРАЛД ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЧЭЭ

Шова тогооны дэлбэрэлт өглөөний 10:52 цагт ажиглагдаж, 11:10 цагт 1000 метрийн өндөрт хүртэл утаа дэгджээ.

Эх сурвалж: Japan Times

Японы Кюүшюү арлын Кагошима мужид лхагва гарагт Сакүражима галт уул дэлбэрчээ. Орон нутгийн цаг агаарын ажиглалтын төвөөс галт уулын ойролцоох 2 км-ийн радиуст  халуун хий, үнс, чулуунаас болгоомжлохыг анхааруулжээ.

Тус галт уулын Шова тогооны дэлбэрэлт өглөөний 10:52 цагт ажиглагдаж, 11:10 цагт 1000 метрийн өндөрт хүртэл утаа дэгджээ. Шова тогоо нь 2006-2018 оны хооронд идэвхтэй байсан бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт 2018 оны дөрөвдүгээр сараас хойших анхных юм байна.  

Цаг уурын албанаас нэгдүгээр сарын 14-нээс хойш ууланд хаван үүссэн байгааг илрүүлжээ. Энэ нь дэлбэрэлттэй холбоотой эсэх нь тодорхойгүй ч хаван гэнэт намжих үед илүү том дэлбэрэлт болох магадлал нэмэгддэг ажээ.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЧД-т Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг барина

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа.

Цаг агаар: Улаанбаатарт шөнөдөө зарим газраар -36 градус хүртэл хүйтэрнэ

Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай байна 2023 оны 11-р сарын...

“Чингэлтэйд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд болно

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд...