fbpx
Active

ХУУЛЬ БУСААР ХАР СҮҮЛТ АГНАСАН АРАБЫН ИРГЭДИЙГ 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОВ

Монгол Улсын иргэн Э.Э, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А, S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нар нь бүлэглэн хууль бусаар ан агнажээ.

Тодруулбал, 2022 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр 2 сая төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эм хүйсийн хар сүүлт зээрийг, 1.7 сая төгрөгийн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээтэй эр хүйсийн хар сүүлт зээрийг дэвсгэрт тус тус буудаж агнасан байна.

Хар сүүлт зээр нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Улаан номын (2016 он) ховор зүйлийн жагсаалтад тус тус багтсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоол болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох хар сүүлт зээрийг агнасан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын иргэн Э.Э-г 5.4 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн A.А-г 15 сая төгрөгөөр, Саудын Арабын Хаант Улсын иргэн S.I, A.M, A.N, A.Kh, Йорданы Хашемит Хаант Улсын иргэн A.A нарыг 12 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Мөн шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ 39.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн хохиролд амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж нийт 7.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЧД-т Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг барина

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа.

Цаг агаар: Улаанбаатарт шөнөдөө зарим газраар -36 градус хүртэл хүйтэрнэ

Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай байна 2023 оны 11-р сарын...

“Чингэлтэйд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд болно

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд...