Баярын өдрүүдийн цаг агаарын төлөвийг хүргэж байна. Энэ баярын өдрүүдэд цаг агаар тогтууун байх төлөвтэй аж.
18-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 18,19-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 18, 19-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -17…-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус, өдөртөө 0…+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл орчим болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…+2 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна.
Сүүлийн сэтгэгдэл