Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
Саяхан Super Bowl наадмын тайзнаа хуучны хит дуунуудаа дуулах үеэрээ жирэмсэн гэдгээ олон нийтэд зарласан дуучин Рианна Vogue сэтгүүлд ээж болсон талаараа ярилцлага өгчээ. 2019 оны нэгэн судалгаагаар эцэг эхчүүд хүүхдээ төрүүлсний дараа бүтэн зургаан жил хэвийн хэмжээнд унтдаггүй болохыг тогтоожээ.
Грэммийн есөн удаагийн шагналт дуучин 2023 оны гуравдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа төрөлт нь хэвийн сайхан байсан ч гурвуулхнаа гэртээ байх нь амаргүй байсан талаараа ярьжээ.
Рианна 2022 оны тавдугаар сард анхны хүүгээ төрүүлсэн бөгөөд шинэ хүнийхээ нэрийг хараахан зарлаагүй байна. Тэрбээр “Үндсэндээ нэг хүнээс хоёр хүн бий болсон гэсэн үг. Бид хөтлөлцөөд эмнэлэг рүү орохдоо хоёулаа, харин гарахдаа гурвуулаа буюу гэр бүлээрээ харьсан. Гоё биз” гэжээ.
Рианна цааш нь ээж болсон эхний өдрүүддээ хүнд байсныг дурдаад “Ээж болсны дараагаас та бараг унтах эрхгүй болно. Хүсээд ч чадахгүй. Гэртээ ирэхэд хүйтэн цацагт хяруулаас өөр зүйл угтаагүй. Зөвхөн ээж, аав, хүү гурав л байсан. Ихэнх хугацаанд би яг л зомби шиг байсан” гэжээ.
Сонирхуулахад, 2019 оны нэгэн судалгаагаар эцэг эхчүүд хүүхдээ төрүүлсний дараа бүтэн зургаан жил хэвийн хэмжээнд унтдаггүй болохыг тогтоожээ.
Рианна нойргүйдэл, дасан зохицлоос гадна жирэмсэн үеийн болон төрсний дараах хувцаслалтынхаа талаар ярьжээ. Рианнагийн жирэмсний хувцаснууд нэг хэсэгтээ хувцас загварын ертөнцөд олны анхаарлын төв болж түүнийг хөл хүнд эмэгтэйчүүдийн шинэ стиль имижийг бий болгосон, жирэмсэн хүний биеийн онцлогийн талаарх хүмүүсийн бодлыг өөрчилсөн гэж олон нийт сайшааж байв. Гэсэн ч мэдээж хэт задгай хувцаслалаа хэмээн шүүмжлэх ч хүмүүс байв.
Тэрбээр “Жирэмсэн байхдаа хувцас сонгон өмсөх нь миний хамгийн дуртай зүйлийн нэг байсан. Гэхдээ төрсний дараа өөрчлөгдсөн л дөө. Учир нь эмнэлгээс гарснаас хойшхи долоо хоногт хөлстэй юүдэнтэй цамцнаас салаагүй” хэмээн хошигножээ.
Рианна долоо хоног өнгөрөх тусам биеийн өөрчлөлтөд тохируулж юу өмсөхөө мэддэггүй байсан гэжээ. “Чи зүгээр л төрөх хүртлээ хүлээх хэрэгтэй, эс тэгвээс дараа нь хэрэглэхгүй маш олон хувцас худалдаж авах болно. Гэхдээ мэдээж дахин жирэмслэхгүй бол шүү дээ” хэмээв. Дуучин бүсгүй дахин хөл хүнд болж, хүүгийнхээ аав A$AP Rocky-ийн хамт хоёр дахь хүүхдээ хүлээж байна.
Эх сурвалж: Today
НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа.
By Admin11 сар 28, 2023Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай байна 2023 оны 11-р сарын...
By Admin11 сар 24, 2023Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд...
By Admin11 сар 23, 2023Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд...
By Admin11 сар 21, 2023
Сүүлийн сэтгэгдэл