fbpx
Gen-A

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ УДАХГҮЙ ЭХЭЛЛЭЭ

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгааг Батлан хамгаалах яам(БХЯ)-наас мэдээлж байна. Тодруулбал уг хөтөлбөрт өмнөх жилүүдийн адил нэгдүгээр курсийн оюутан залуус хамрагдах юм. Тэгвэл хөтөлбөрт тавигдах шаардлагын хүргэж байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага: 

  • Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна. 

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-наас маргааш 10:00 цагт ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөхөөр болжээ. 

Өнгөрсөн жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Inside Out 2” хүүхэлдэйн киноны трэйлер цацагджээ

“Pixar” студи “Inside Out” нэртэй хүүхэлдэйн киног 2015 үзгэчдийн хүртээл болгосон билээ....

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 2002 оноос...

1-3 дугаар ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар...

Сурагчдын амралт энэ долоо хоногоос эхэлнэ

Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар...