fbpx
Цаг агаар

ЦАГ АГААР | УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ +4 ГРУДУС ДУЛААН БАЙНА

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цаг агаар: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын...

Цаг агаар: Улаанбаатар хотод үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно

Орхон, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг...

Цаг агаар: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж,...