Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын хэмжээнд шүгэл, шүүр, шувуу ажиллагаа хийх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Урд өмнө ийм ажиллагаа сонсож байгаагүй Монголчуудын хувьд ихэд олзуурхан хүлээнэ.
Гэвч Ерөнхий сайдын ажиллагааг иргэдээс илүүтэй “Оффшорчин”, ”ЖДҮ”, “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны асуудал”, “Гэмт хэрэгтэн”, “Луйварчин”, “Авлигачин”, “Хүнд гэмт хэрэгтэн” хүлээх хүн олон. Тэгвэл өнөөдөр гэмт хэрэгтнүүд нэрсээ хүлээж суугаа байх. Түүний улс төрчдийг намнах “ШУВУУ” ажиллагаагаа эхэллээ.
ТАЙЛБАР: ШУВУУ АЖИЛЛАГАА
Энэхүү түүх бүтээлцэж буй ажиллагааг урд өмнө нь хэн ч хийсэн удаагүй. Тэгвэл салхийг хагалж буй том үйл хэрэг хаа хүртэл явахыг улстөрийнхөн, улс төр судлаачид, иргэд олон нийт ихэд хүлээж харагдана. “Шувуу” ажиллагаанд өртөгсдийг тодруулж хэлбэл улс орноосоо зугтсан “Оффшорчин”, ”ЖДҮ”, “Нүүрсний хулгай”, “Хөгжлийн банкны асуудал”, “Авлигачин”, “Гэмт хэрэгтэн”, “Луйварчин”, гэх мэт улстөрийн холбоо бүхий хүмүүсийг эх оронд нь эргүүлэн авчрах арга юм.
ОЛЗ НЭГ: ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ
Шувуу ажиллагаанд өртөж буй улстөрийн эрхмүүдийн нэрс зарлагдаж эхэллээ. Ажиллагааны эхэнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Түүний хувьд мөнгөний их уурхай, мөнгө угаах боломж бүрдсэн Таван толгой, Рио тинто, Дубай гэрээтэй нягт холбогдож ирсэн. Ч.Сайханбилэгээс болж одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олонтой нүүрээ умалзуулаад авсан байдаг. Ч.Сайханбилэг нь одоогийн тамганы маргаан дагуулж Ардчилсан намаас тухайн үед сонгогдож төрийн гурван өндөрлөгийн нэгт хүрсэн.
Ч.Сайханбилэгийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байсан гэх таамаг өндөр. Дурсвал, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байсан үе түүний үйлдэгдсэн “хууль бус үйл ажиллагаа”.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг холбогдож байсан хэргийг хүргэж байна. Түүний хийсэн “БУСАРМАГ” үйл дууссангүй.
НЭГ- 2017-2018 ОН
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьж, хуулийн байгууллагууд шалгаж байсан
ХОЁР – 2018 ОН
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг АТГ-аас Оюутолгойн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шалгах явцад саад учруулж болзошгүй хэмээн цагдан хорих санал гаргаад байгаа юм.
ГУРАВ – 2018
Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа:
Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Нийтэлсэн: А.Тамир
Сүүлийн сэтгэгдэл