Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол зочлох жилтэй холбоотой танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ. Өчигдрийн байдлаар манай улсад 53,000 жуулчин ирсэн байна. Жуулчин хүлээж авах ажлын тухайд Соёлын яам, ГХЯ, Боомтын сайд нар байнгын хамтарч ажиллаж байгаа. Гуравдугаар сард 40,000 жуулчин хүлээж авах зорилттой. Энэ сарын эхний зургаан өдрийн байдлаар 10,000 жуулчин ирсэн тоон мэдээлэл байна.
Жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонг өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Нүхэн жорлонг өөрчилнө. Аймаг, улс 100 жилийн ойгоо тэмдэглээд явж байгаа энэ үед хэдий болтол нүхэн жорлонтой байх вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавьсан.
Тавдугаар сараас жуулчны хөдөлгөөн нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангахаар Японы ЭСЯ болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна.
БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. БНХАУ-ын иргэд хэрэглэдэг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн. Жуулчны аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлт, цар тахалтай холбоотой мэдээллийг хүргэх түрээсийн сим картыг гаргасан.
Монгол, ОХУ-ын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ жил 250,000 орос жуулчин хүлээж авна.
Сүүлийн сэтгэгдэл