Энэ сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тодруулбал 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан байна. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сүүлийн сэтгэгдэл