fbpx
Цаг агаар

ЦАГ АГААР | ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Архангай, Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 12-ны 20 цагаас 03-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав газраар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна. Оройдоо ихэнх нутгаар хүйтэрнэ.

улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна. Оройдоо хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цаг агаар: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын...

Цаг агаар: Улаанбаатар хотод үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно

Орхон, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг...

Цаг агаар: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж,...