Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2022 оны арванхоёрдугаар сарын 10-наас энэ оны хоёрдугаар сарын 15-ны хооронд бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, тус сумын харьяат О, Х нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж долоон удаагийн үйлдлээр найман үхэр, нэг адуу хулгайлсан байна.
Улмаар бусдад 16 сая төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийг илрүүлж, хэрэг бүртгэлтийг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сүүлийн сэтгэгдэл