fbpx
Эдийн засаг

Э.БАТШУГАР: КАПИТАЛ БАНК ЗАРИМ БАРИМТЫГ САНААТАЙГААР УСТГАСАН

Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон, зээлийн сонсгол үргэлжилж байна. ХХБ, Голомт, Капитал гэх мэт банкуудаар дамжуулан компаниуд 2014 онд зээл авсан юм. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар “Капитал банк манай эдийн засагт маш их хор хохирол учруулсан. Зарим бичиг баримтыг санаатайгаар устгасан нь ил боллоо. Хууль хяналтын байгууллагууд үүнд анхаараасай. Нийгмийн даатгалын сангийн 300 орчим тэрбум төгрөгөө Капитал банканд алдсан. Мөн энэ банкны хамаарал бүхий компаниудын Хөгжлийн банкнаас зээлийг нийлүүлбэл нийт 400 орчим тэрбум төгрөг болно” гэв.    

Капитал банкны хамаарал бүхий “Монгол мах экспо” компани Хөгжлийн банкнаас 31.8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг төлөөгүй тул Хан-УУл дүүрэг дэх “Гантиг вилла”-гийн есөн байшингаар өр барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байна. Мөн “Монгол эм импекс” компани 7.2 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Тус компани Капитал банктай гэрээ байгуулаагүй ч тус банк энэ компанийн зээлийг өмнөөс нь төлдөг.

“Юнико” 7 тэрбум, “Нью дайнисти рөүд” ХХК гэх мэтээр Капитал банкны хамаарал бүхий компаниуд нийт 59 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас шууд зээлээр авчээ.                                    

Капитал банканд эрх хүлээн авагчаар ажиллаж буй Дэлгэрхүү “Энэ комдниуд ажил хийлгэдэггүй,  хов жив тараадаг, шүүх хурлын өмнө зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл тараалгадаг. Өнөөдрийн сонсголд энэ компанийн хамаарал бүхий этгээдүүд ирээгүй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
8
+1
5
+1
2
+1
0
+1
3
+1
0

1 Comment

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GenZ.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ойрын өдрүүдэд бүрэн шийднэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр цаг үеийн байдлаар мэдэгдэл төрийн ордноос хийв. Эл...

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРЛООС СУПЭР АЗТАН БОЛЖЭЭ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр боллоо. Үүнд 2023 оны гуравдугаар...

НОЁН ДОЛЛАРЫН ХАНШ ӨДӨР ИРЭХ ТУСАМ УНАЖ БАЙНА

Ноён долларын ханш өнөөдрийн байдлаар 3,492.00 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нэг үгээр...

%d bloggers like this: