Хаягжуулалтын тухай хууль 2013 онд батлагдаж, үүний дараагаар журам, стандарт батлагдсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Монгол Улсын хэмжээнд хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 330 суманд хэрэглээнд нэвтэрчээ.
Өмнө нь хаягийн нэгдсэн стандартгүй, олон байгууллага хаяг олгодог байсан бол өдгөө нэгдсэн стандарттай, нэг системээр олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд хаягийн системийг 2018 онд гүйцэтгэсэн боловч ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь зарим мэдээлэлд алдаа гарсан болон 2018 оноос хойш шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
Иймд судалгаа, тодруулалтын ажлыг гүйцэтгэх, зураглаагүй гудамжийг шинээр зураглах, шинээр зурагласан гудамжны эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцыг шалгах, засварлах, хаягийн мэдээллийн системд өгөгдөл, мэдээллийг засварлах шаардлагатай байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 457 мянган нэгж талбар байгаагаас хаягийн системд холбогдсон нь 219 мянга байгаа бол 50 гаруй хувь буюу 238 мянга нь холбогдоогүй байна.
Сүүлийн сэтгэгдэл