Өнөөдөр өдрийн 3 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 76 дахь (өндөр жил бол 77 дэх) өдөр юм. Мөн он дуустал 289 өдөр үлдэж байна.
Иймд энэ өдөр олон улсад болж өнгөрсөн онцлох үйл явдлыг хүргэж байна.
- 1985 – “Шөнөөр гэтэгч” хочтой Ричард Рамирез Лос Анжелес хотод хоёр хүний амь насыг хороов.
- 1988 – Тусгаар тогтнолын төлөөх Эритри улсын дайн: Этиопын дэмжлэгтэй Эритри улсын арми, Эритрийн ардын чөлөөлөх фронтын гурван бригадын эсрэг тулааныг эхлүүлжээ.
- 1992 – Аргентины Буенос Айрес хотод байрлах Израйлийн элчин сайдын яамны гадаа бөмбөг суурилуулсан машин дэлбэрч 29 хүн амиа алдан, 242 хүн шархдав.
- Өмнөд Африкад арьс өнгөөр ялгаварлах апартейдын эсрэг олон нийтийн санал хураалт болж 68.7 хувийн саналаар бүрэн хоригложээ.
- 2000 – Угандагын үндсэрхэг үзэлтэй “Бурханы зарлигтай арван армийн шинэчлэлийн хөдөлгөөн”-ий 530 гишүүн зулын гол болж амиа егүүтгэжээ. Хожим нь хэргийн газарт үзлэг хийхэд дээрхээс гадна 248 хүний цогцос нэмж олдсон гэдэг.
- 2003 – Иракыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд Их Британийн тал оролцох саналыг хүчтэй эсэргүүцэж байсан Гадаад харилцаа үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Күүк өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
- 2004 – Косовогын бослого: Косовогийн тусгаар тогтнолын төлөөх бослого дэгдэж 22 хүн амиа алдан, 200 хүн шархаджээ. Мөн Серби дэх Ортодокс сүмийн урд 35 хүн амиа алдан, хоёр сүм сүйдэв.
- 2011 – НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Сомали улсад 1972 онд иргэний дэгдэж, иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг болсон гэж үзэв.
- НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Ливи улсад 1973 онд иргэний дайн дэгдсэн гэж үзжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
Сүүлийн сэтгэгдэл