fbpx
Нийгэм

АЛГА БОЛСОН ТАВАН ХҮНИЙГ ОЛЖ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан баг, “Хамрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Иргэн  Х, Б нар малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сумын Хамрын даваа гэдэг газраас Шургадгийн сай гэдэг газрын чиглэлд малаа тууж яваад сураггүй болсон иргэн Х /45 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 05:05 цагт тус сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т “Мөстийн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур баг, “Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 125 км, сумын төвөөс баруун зүгт 20 км/-т Малчин Б, 03.20-ны өдрийн 21:00 цагийн орчим малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 00:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, иргэн Б/27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн  өгсөн.

Дундговь аймгийн Луус сумын Буянт баг, ‘”Улаан толгойн говь” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/-т Малчин О, 03.20-ны өдрийн 16:30 цагийн орчим суудлын автомашинаар адуундаа яваад төөрсөн тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын суудлын автомашинтай төөрсөн иргэн О/45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 км-ийн тойрогт зохион байгуулж ажиллахад  03:10 цагт гэртээ ирсэн гэж ар гэрээс нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цас шаварт суусанУвс аймгийн Давст сумын Торхилог баг, Хатуугийн-Уул гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус сумаас Торхилог багийн  “Хатуугийн-Уул” гэдэг газрын чиглэлд иргэн М /30 настай эрэгтэй/-ийн жолоодож явсан /Пропокс/ загварын суудлын автомашин 4 зорчигчтой цасанд суусан байсныг 23:35 цагт татан гаргасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран баг, “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Халиун сумаас Есөнбулаг сумын чиглэлд иргэн У /37 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хариер” загварын суудлын автомашин 5 зорчигчтой цасанд суусан байсныг 01:10 цагт татан гаргасан.А

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцлээ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн...

Ү.Анхбаяр: Хяналтын камерыг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурч байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа. -Дүүргийн нутаг дэвсгэрийн...

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын...