fbpx
Цаг агаар

ЦАГ АГААР | МАРГААШ ӨДӨРТӨӨ -11 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно.   

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр  -6…-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -12…-17 градус, бусад нутгаар -19…-24 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн  салхитай. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Цаг агаар: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын...

Цаг агаар: Улаанбаатар хотод үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно

Орхон, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг...

Цаг агаар: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж,...