Бүх төрлийн бүжгээр дамжуулан хүүхэд залуус, насанд хүрэгчдийн авьяасыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг нь дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бүжгийн спортын нэгдсэн холбоо, “Сарны танго” клуб тэргүүтэй байгууллага хамтран “Хүн домог 2023” бүжгийн үндэсний их наадмыг зохион байгуулж байна.
Энэ жилийн наадамд 5-80 насны хүмүүс 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс оролцож байна. “Хүн домог 2023” наадмыг илүү мэргэжлийн байлгах, үндэсний хэмжээнд зохион байгуулахад Нийслэлийн Соёл, урлагийн газраас дэмжин оролцож байна.
Өдгөө гурав дахь жилдээ болж буй энэхүү наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүүхэд залуус, бүжгийн спорт сонирхогчид, тамирчид, бүжгийн клуб зэрэг 3000 орчим хүн оролцож буй. Тодруулбал, монгол ардын, хип хоп, латин америк, европ стандартын, нийтийн цэнгээнт, орчин цагийн нийтийн цэнгээнт, шугам бүжиг зэрэг найман төрлөөр 12 насны ангилалд хосын болон соло бүжигчид, хамтлагууд оролцож байна.
Сүүлийн сэтгэгдэл