fbpx
Цаг агаар

4 ДҮГЭЭР САРЫН 1-НД ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч,  эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 29-ний 20 цагаас 03-р сарын 30-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -12…-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Цаг агаар: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байна

Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын...

Цаг агаар: Улаанбаатар хотод үүлэрхэг, уулаараа ялимгүй цас орно

Орхон, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.  Бусад нутгаар цаг...

Цаг агаар: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж,...