fbpx
Дэлхий

ДӨРӨВДҮГЭЭР САР СОРОНЗОН ШУУРГАТАЙ ЭХЭЛЖ БАЙНА

Дөрөвдүгээр сард хэд хэдэн сул, нэг хүчтэй соронзон шуурга болохыг цаг уурын “Meteoagent” цахим хуудас анхааруулжээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 1, 2-нд буюу сарын эхний өдрүүдэд 4 баллын хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх бол дараагийн соронзон шуурга энэ сарын 10, 11-нд мөн ийм баллын хүчтэй байх аж. Энэ сард болох гурав дахь соронзон шуурга нь 16, 17-нд, харин сүүлчийн бөгөөд хамгийн хүчтэй нь 20, 21-нд болно гэж мэдээлж байна. Түүний хүч нь 6 баллд хүрэх аж. 

Сүүлийн үед болж буй соронзон шуурганы давтамж нь Нарны гадаргуу дээр асар том титэмт нүхнүүд үүссэнтэй холбоотой байна. Эрдэмтэд Наран дээр хоёр ийм нүх илрүүлжээ. Эхнийхийг гуравдугаар сарын 23-нд илрүүлсэн бөгөөд дэлхийгээс 30 дахин том хэмжээтэй байв. Харин саяхан илрүүлсэн шинэ нүх нь дэлхийгээс 18-20 дахин том хэмжээтэй ажээ.

Сүүлийн хэдэн жилд тохиолдож байгаагүй хүчтэй соронзон шуурга өнгөрсөн долоо хоногт болсон байна. Түүний хүч нь 7.66 баллд хүрчээ.

Соронзон шуурганы үеэр хэт мэдрэг хүмүүст ихэнхдээ толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, цусны даралт ихсэх, булчин, үе мөч өвдөх, нойргүйдэх эсвэл нойрмоглох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...