fbpx
Эрүүл мэнд

ХӨСҮТ-Д 40 ХҮҮХЭД САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНӨӨР ЭМЧЛЭГДЭЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Бурмаа: Өнөөдрийн байдлаар салхинцэцэгийн халдвар авсан 40 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Салхинцэцэгийн халдвар сүүлийн үед ихээхэн бүртгэгдэж байна. Салхинцэцэг дэгдэмхий вирус учир халдварт өртөмтгий байдаг. Салхинцэцэг амьсгалын замаар халдварладаг.

Халдварын урьтал үед улаанбурханы халдварын тууралт үүсэх, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг.

Тууралт нь толбон, хөврүүн, цэврүүтэй гэсэн байдлаар толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг. 

Тийм учраас салхинцэцгийн халдварын хөнгөн, дунд, хүнд зэрэг аль ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлэх нь зүйтэй. Дархлаа тогтоогүй хүмүүс салхинцэцэгийг цааш нь тараах аюултай. Салхинцэцэгийн халдварын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн дийлэнх нь 1-5 насны хүүхдүүд байна. Вирусээс хамгаалах хамгийн гол арга нь амны хаалт болон хүүхдийн дархлаагаа дэмжих юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Зуны улиралд идэхэд хамгийн тохиромжтой хүнс

Бид хүнсний ногоо хэмээн нэрлэж хэвшсэн боловч улаан лооль нь угтаа жимс...

Коронавируст халдварын 664 тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ээс Улаанбурхан, нэмэлт дархлаажуулалт, ковидын нөхцөл байдал, хувилбарын тандалт, орны ачааллын талаар мэдээлэл...

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ НЭГ САЯ ИРГЭН ХАМРАГДЖЭЭ

Тавдугаар сарын нэгний байдлаар эрт илрүүлэг үзлэг оношилгоонд нэг сая иргэн хамрагджээ.

УМАЙН ХОРГҮЙ ХАВДРЫГ ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НУТАГШУУЛЖ БАЙНА

"Амгалан амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг /ААГТМЭ/-ийн эмч мэргэжилтнүүд умайн хавдартай хоёр...