Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Тэди” худалдааны төв 4 давхар барилгын дээвэр дээрээс эрэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дархан-Уул аймгийн иргэн Э /26 настай, эрэгтэй/ 4 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг 37 минут ажиллаж эсэн мэнд буулган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
Сүүлийн сэтгэгдэл