Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөл хоёрдугаар сард хуралдаж, оюутнуудын сургалтын төлбөрийг нэмэх шийдвэр гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшний сургалтын төлбөрт өөрчлөлт орсон байна.
- МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 119,000 төгрөг
- МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлийн нэг багц цаг 142,800 төгрөг
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цаг 123,300 төгрөг болжээ.
Мөн магистр, докторт суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр ч шинэчлэгджээ. Тодруулбал:
- Бүрэлдэхүүн сургуулийн магистрын түвшний сургалтын нэг багц цагийн төлбөр 172,600 төгрөг
- Бүрэлдэхүүн сургуулийн докторт суралцаж буй оюутнуудын нэг багц цагийн төлбөр 193,300 төгрөг
- Докторын диссертаци 240,500 төгрөг болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
Сүүлийн сэтгэгдэл