fbpx
Нийгэм

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 89 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 13-нд нийт 1661 дуудлага иржээ. Нийт дуудлагын 1328 зөрчлийн шинжтэй, 80 гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл байсан аж.

Тухайлбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 89 гарсан бол, хулгайн хэрэг 21, хүний биед халдах хэрэг 68 гарсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлж, 110 хүнийг эрүүлжүүлжээ.

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг. Үүнээс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой. Мэдээлэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална.

Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээж болох гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцлээ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн...

Ү.Анхбаяр: Хяналтын камерыг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурч байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа. -Дүүргийн нутаг дэвсгэрийн...

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын...