Тэмээ бол дээрх хамгийн тэсвэртэй амьтдын нэг билээ. Өөрийн биед нөөцөлсөн уургын тусламжтай тэмээ олон хоног унд хоолгүй явж чаддаг.
Тэмээ нь маш сайн дархлаатай учраас бусад амьтдыг амархан үхэлд хүргэж чадах аюултай олон өвчнийг ядах юмгүй эдгээж чаддаг гэнэ. Мөн тэмээ нь биедээ агуулагдах шингэний 25 хувийг алдсан ч гэсэн юу ч болоогүй юм шиг байж чаддаг. Бусад амьтдын хувьд ийм хэмжээний шингэн алдалт үхэлд хүргэнэ.
Сонирхолтой нь тэмээ халуун орны амьтан учраас ханиад, томууны төрлийн өвчинд их эмзэг юм. Тиймээс ханиад туссан тохиолдолд тэмээ амиа алдах өндөр эрсдэлд ордог. Өвдсөн тохиолдолд тэмээний хоолны дуршил эрс буурдаг учраас өлсөж үхэх аюулд ордог.
Өвдсөн тэмээг эмчлэхийн тулд эзэд нь амьд могой залгиулж араас нь их хэмжээний ус уулгадаг байна. Могойн хорноос тэмээний биеийн температур нэмэгдэж бие нь бүхэлдээ хөлөрч тавирдаг ажээ.
Үүний дараа тэмээ юм идэж тэнхээ авдаг. Могойн оролцоогүйгээр тэмээг хөлөргөх нь бараг боломжгүй зүйл юм. Учир нь тэмээ биеийнхээ температурыг өөрөө зохицуулдаг учраас ханиад томуу хүрсэн ч гэсэн биеийн хэм нь хэвийн хэмжээнд байдаг ажээ.
Цөлийн хатуу ширүүн нөхцөлд тэмээг эмчлэх цорын ганц арга нь энэ юм. Мөн хоол тэжээлийн хомсдолд оррсон үед тэмээ өөрсдөө могой олж залгих тохиолдол ч байдаг гэнэ. Тэдний бие нь хорд тэсвэртэй учраас могойн хор тэмээний хувьд халуун бууруулах эмтэй адил үйлчилгээ үзүүлдэг байна.
Цөлд амьдардаг хүмүүс тамхи, дарь, хүхэр, буталсан яс, тос, давирхай агуулсан янз бүрийн хачирхалтай орц хэрэглэн тэмээг эмчилдэг ажээ. Сонирхолтой нь тэрхүү эм нь гайхмаар сайн үйлчилдэг гэнэ.
Сүүлийн сэтгэгдэл