fbpx
Улс төр

С.БАТДӨЛИЙГ МӨРДӨН ШАЛГАХ ЯВЦ ДУУСГАВАР БОЛЖ БАЙНА

Улсын Прокурорын Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөлийн болон хамаарал бүхий хүмүүсийн гэрээс нэгжлэг хийхэд нийт 7.3 тэрбум төгрөг илэрсэн.

Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгаж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй тул нөхцөл байдал илэрсэн учир Авлигатай Тэмцэх газартай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусаж байгаа” хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...