fbpx
Active

ОН ГАРСААР ЕСӨН АЙМГИЙН 24 СУМАНД 33 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 9 аймгийн 24 суманд 33 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 16 гэр, (сууц) 17 хашаа (саравч), 1 автомашин, 3250 мал, ойн 3294 га, хээрийн 255,404 га, нийт 258,698 га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1980 гаруй ажилтан, алба хаагч, 250 орчим автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Иймд:

-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  анхааруулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

ЧД-т Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг барина

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа.

Цаг агаар: Улаанбаатарт шөнөдөө зарим газраар -36 градус хүртэл хүйтэрнэ

Өнөө маргаашдаа тал, хээрийн нутгаар хүйтэн салхитай байна 2023 оны 11-р сарын...

“Чингэлтэйд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүдэд болно

Чингэлтэй дүүрэг 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд...