fbpx
Нийгэм

ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд төрийн одон гардуулав.

Гавьяаны загалмайн алтан одонгоор:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа,
341586119_6181940145229161_7198993732373383204_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ

Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва,
343365352_2130291923836804_681634669360615724_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ

Гавьяаны загалмайн хүрэл одонгоор:

  • Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа.
343373264_225816886717989_1703808992200643539_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ

Хошууч Г.Аззаяа Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Олон үндэстний дивизийн Төв-Өмнөд командлалын байр руу довтлохыг завдсан алан хядагчдын үйлдлийг таслан зогсоосон. Ингэснээр эвслийн цэргүүд, тэр дундаа  Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан.

Рэнцэндагвын Дагва Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг. 2018 онд Варшав хотын Тээврийн газар болон Харилцаа холбооны газрын төлөөлөгчдийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг зохион байгуулсан. Нийтийн тээвэр, хотын дэд бүтэц, орон нутгийн засаг захиргааны эрх зүйн зохицуулалтын чиглэлээр польшийн талтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотноо Польшийн алдарт төгөлдөр хуурч Ф.Шопены нэрэмжит гудамж бий болгох санаачилга дэвшүүлж ажил хэрэг болгосон.

Олонбаярын Эрдэнэцогт БНПУ-ын Краков хотын Дүрслэх урлагийн академи төгссөн. Польшийн ардчилсан өөрчлөлтөөс санаа авсан бүтээлдээ хүн төрөлхтний эрх чөлөөг эрэлхийлэх сэдвийг тусгадаг.

1996 онд “Тэмүүлэл ба саад” бүтээл, 2006 онд бие даасан үзэсгэлэнгээ БНПУ-ын Элчин сайдын яамнаа толилуулж, Польшийн урлагийг  сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо. Эрхэм зочин мөн өдөр гэргийн хамт “Чингис хаан” музейг үзэж сонирхлоо.

340096407_252142760525813_7714924240329776437_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ
340062895_786953829698760_6657544521442419610_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ
340163671_893434985079387_5417355362121171919_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ
340075990_916894602875113_5884471891479484280_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ
343395511_762337448590524_2823624031329311907_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ
339912392_753932449701095_6992387395111473071_n ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙГ ШАГНАВ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцлээ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн...

Ү.Анхбаяр: Хяналтын камерыг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурч байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа. -Дүүргийн нутаг дэвсгэрийн...

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын...