fbpx
Спорт

ТАВАН СУМЫН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.

Энэхүү барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Од групп, “Их Монгол” Сан, Эм Жи Ө транс ХХК-ий бөх улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Хонгор Нутаг” дэвжээ, “Алдар” спорт хороо, Богд банк, Алегротовер ХХК-ний бөх улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэлээ.

Харин их шөвөгт улсын харцага Б.Цэдэнсодном, аймгийн арслан С.Сүхбат нар шалгарлаа. Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Д.Алтанцоож, цэргийн арслан Г.Жамбалдорж, цэргийн заан Ө.Батсуурь нар шөвгийн наймд барилдсан юм.

Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн шагнал гардан авлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
2
+1
1
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Ёкозүна Тэрүнофүжи Кюүшюүд барилдахгүй

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи энэ сарын 12-нд Фүкүокад эхлэх 11 дүгээр сарын...

Монголын усанд сэлэгч азийн наадмын финалд шалгарлаа

Түүхэндээ анх удаа монголын усанд сэлэгч азийн наадмын финалд шалгарлаа. Нийт 10...

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ болж байна....

Ш.Энхийн-Од Сан Францискод тоглох болсныг албан ёсоор зарлалаа

NCAA 1-р зиндаанд тоглодог Сан Францискогийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн баг...