fbpx
Нийгэм

БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Монголд Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар спортын сэт хэрэглэлийг тавдугаар сарын 05-ны өдөр гардуулан өгчээ. Уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургууль, 15 цэцэрлэг хамрагдсан юм.

image-4-1024x682 БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Сэт хэрэглэл гардуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Японы Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваучи Широ, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

image-6-1024x682 БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Арга хэмжээний үеэр Уран хөдөлгөөнт гимнастикийн дүүргийн 14, нийслэлийн гурван удаагийн аварга  157 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд үзүүлбэр үзүүлэв. Мөн  “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид Тийболын үзүүлэх тоглолт толилууллаа. Үзүүлэх тоглолтын үеэр Япон Улсаас хүрэлцэн ирсэн зочид, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй хүмүүс Тийбол тоглосон юм.

image-5 БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Миний бие хүүхэд хамгаалал болон хүүхдийг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, энэ чиглэлд хийгдэж буй санал санаачилгыг үргэлж дэмжиж ажилладаг. Тиймээс хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадварыг суулгахад хамгийн чухал суурь болсон Тийбол спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа билээ.

Цэцэрлэгийн насны болон бага, дунд ангийн хүүхдүүд багаар ажиллах хүүхдэд ээлтэй спорт дутмаг байдаг. Тийболын спорт үүнийг нөхөж байгаа нь маш том давуу тал гэж харж байна” хэмээн онцоллоо.

Манай улсад 2019 онд Монголын Тийболын үндэсний холбоог үүсгэн байгуулж, уг спортыг хөгжүүлж эхлээд буй. Баянгол дүүргийн хувьд нийслэлийн 9 дүүргийн түүчээ болж, Тийболын спортын сургагч багшийг бэлтгэн, баг бүрдүүлж дугуйлан хичээллүүлж, цаашид нийслэл төдийгүй тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох боломж нээгдэж байна.

Тийболын спорт нь бүх спортын суурь спорт болдог. Уг спортоор хичээллэснээр хүний баруун тархийг илүү хөгжүүлэх, мэндлэх, хүндлэх, багаар ажиллах, хамтын шийдвэр гаргах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадваруудыг хүүхдэд суулгаж өгөх давуу талтай юм.

ГУРВАН ТАЛТ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Тийболын спортыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бүгд Найрамдах Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Монголын  Тийболын үндэсний холбоо гурван талт санамж бичигт гарын үсэг зурлаа.

image БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Ингэснээр талуудын боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, өсвөр үеийн хүүхэд залууст багаар ажиллах чадвар суулгах, ёс зүйн боловсрол олгох, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

image-1-1024x682 БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ, ЯПОНЫ АНАН ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Японы Анан хотын дарга Омотэхара Тацүма нар хоёр талын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, цаашдын харилцааны талаар санал солилцлоо. Анан хот Токушима мужийн зүүн өмнөд хэсэгт оршдог бөгөөд Шикоку арлын хамгийн зүүн хэсэгт байрладаг.

image-2 БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА

Хуучин цайз хот байсан Токушима дүүрэг, боомт хот болох Тачибана дүүрэг гэсэн хоёр үндсэн төвтэй. 1958 оны 05 дугаар сарын 01-нд хоёр хот нэгдэж Анан хэмээн нэрийджээ. Мөн 2006 оны 03 дугаар сарын 20-нд Ханура, Накагава хотуудыг нэгтгэсэн байна. Анан хот нь дэлхийд лед  гэрэл үйлдвэрлэлийн өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Энэ хотод Тийболын спорт өндөр хөгжжээ.

image-3-1024x682 БГД-ИЙН 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ ТИЙБОЛ СПОРТЫН СЭТ ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг нээлттэй хэлэлцлээ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн...

Ү.Анхбаяр: Хяналтын камерыг сайжруулснаар гэмт хэргийн гаралт буурч байна

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн дарга Ү.Анхбаяртай ярилцлаа. -Дүүргийн нутаг дэвсгэрийн...

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан...

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын...